Монголын анхны крипто мэдээний сайт

Terraform Labs: Luna токен хэзээ ч үнэт цаас байгаагүй

2022-09-29


Терра төслүүдийн толгой компани болох Terraform Labs компани Луна токеныг хэзээ ч үнэт цаас байгаагүй гэж мэдэгдсэн тухай The Wall Street Journal мэдээллээ.

Сингапурт төвтэй тус компани Өмнөд Солонгосын прокуроруудыг тус компанийн эсрэг “маш их улстөржсөн” хэрэг үүсгэснийг мөн шүүмжлэв.

Эргэн сануулхад Терра 5-р сард сүйрсний дараа олон зохицуулалтын агентлагуудын анхаарлыг татсан. Уналтын үлдэгдэл болох Luna Classic (LUNC) одоогоор Binance бирж дээр одоогийн байдлаар 1%-иар буурч, 0,000276 ам.доллараар арилжаалагдаж байна.

Токен нь дамын арилжаачдын улмаас энэ сарын эхээр ихээхэн өсөлттэй байсан. Даваа гарагт криптовалютын аварга Binance LUNC зоосны арилжааны хураамж дээр шатаах механизмыг хэрэгжүүлнэ гэдгээ баталсны дараа ойролцоогоор 60%-иар өссөн байна.

Үүнээс өмнө Өмнөд Солонгосын прокурорууд Террагийн үүсгэн байгуулагчийг үнэт цаасны хууль зөрчсөн мөн луйврын хэргээр оргон зугтаасан тул Интерполд баривчлах хүсэлт өгсөн байдаг.

Гэсэн хэдий ч До Квон эрх баригчдаас нуугдаж байгаагаа удаа дараа үгүйсгэж байгаа юм.

Terraform Labs нь энэ удаад LUNA криптовалют нь үнэт цаас биш тул тус улсын хөрөнгийн зах зээлийн хууль тогтоомжид хамрагдах ёсгүй гэж үзэж байгаагаа мэдэгджээ.