Өнөөдөр
төслийн багийн зүгээс Harmony horizon гинжин гүүр хакердуулж 100 сая долларыг
алдсаныг албан ёсны хуудсандаа мэдэгджээ.
Harmony
багийнхан хэргийг шалгахаар эрх баригчид болон блокчейн мэргэжилтнүүдтэй
холбогдож эхэлсэн байна.
CoinMarketCap-ийн
мэдээллээс үзэхэд блокчэйний уугуул токен болох Harmony (ONE) нь уг мэдэгдлийг
бараг 9%-иар унажээ.
Токены
гүүрний эмзэг байдал нь криптовалютын салбарт нэлээдгүй хугацаанд халуун сэдэв
байсаар ирсэн. Токен гүүр нь нарийн төвөгтэй технологиосоо болж хакердалтын
хохирогч болдог.
Сонирхуулхад онлайн
видео тоглоомын Axie Infinity-ийг Ronin sidechain нь 3-р сарын сүүлээр мөн
хакердуулж 650 сая долларын хохирол амссан. Хожим нь энэ хулгайг Хойд
Солонгосын хакерууд зохион байгуулсан нь тогтоогдсон.