Монголын анхны крипто мэдээний сайт

Binance хэр их LUNC шатаасан бэ

2022-10-04


Даваа гарагт гаргасан мэдэгдлийн дагуу Binance бирж нь Luna Classic (LUNC)-ийн спот болон арилжааны хосууд дээр 1.8 сая долларын арилжааны шимтгэлийг аль хэдийн шатаасан гэжээ. Өөрөөр хэлбэл уг бирж 5.6 тэрбум LUNC зоосыг эргэлтээс хассан байна.

Эргэн сануулхад, Binance 9-р сарын 26-нд LUNC шатаах механизмыг хэрэгжүүлж эхэлснийг баталснаар уг зоосны ханшид эерэгээр нөлөөлж бараг 50%-иар өсгөсөн.

Терра бол хамгийн ирээдүйтэй блокчейн төслүүдийн нэг байсан боловч түүний гэнэтийн уналт 5-р сард салбар даяар цочирдуулсан.

Өнгөрсөн сард Интерполоос До Квонд "улаан мэдэгдэл" гаргасан ч LUNC гэнэт сэргэсэн. Токен одоогоор Binance бирж дээр 0.0003018 доллараар арилжаалагдаж байна. Түүнчлэн Binance уг зоосны нийт арилжааны 55%-ийг бүрдүүлдэг.