Монголын анхны крипто мэдээний сайт

SHIB тоглоом нээлтээ хийсний дараа халимны идэвхжил нэмэгджээ

2022-10-09


Халим Кукоин бирж дээр нийт 100,000,000,000 Shiba Inu-г 1,108,000 ам.доллараар худалдаж авсан тухай Etherscan мэдээллээ.

Шиба Ину руу шинэ хөрөнгө оруулагчид ихээр орж ирсний дараа энэ халим худалдан авалт хийсэн бололтой. Shiba Eternity тоглоом 10-р сарын 6-нд дэлхий даяар нээлтээ хийсний дараа хөрөнгө оруулагчид ихээхэн орж ирэх хандлагатай байна.

Энэхүү тоглоом нь iOS болон Android үйлдлийн систем дээр дэлхий даяар худалдаанд гарсан даруйд уг програмыг татаж авсан тоо нь App Store-ын шилдэг 20 жагсаалтад багтсан юм. Google Play Store-д татан авалтын тоо зарим бүс нутагт 10,000-аас давсан байна. Үүний дараа Шиба Инуг эзэмшигчдийн тоо 2,193,520 болж өсчээ. Энэ нь тоглоомыг эхлүүлсний дараа хэрэглэгчдийн тоо 2220-оор нэмэгдсэн үзүүлэлт аж.