Монголын анхны крипто мэдээний сайт

Vechain зуу гаруй ажлын байр зарлалаа

2022-10-12


Энэ жилийн баавгайн зах зээл ихэнх крипто фирмүүдэд тийм ч таатай байсангүй. Учир нь  тэд олон мянган ажилчдаа чөлөөлөхөд хүрсэн. Гэсэн хэдий ч VeChain сан зуу гаруй хөгжүүлэгчийг ажилд авахаар хайж байна гэж Блүүмберг мэдээлэв.

VeChain хэлэхдээ, тэд Европ дахь багаа өргөжүүлж, "шинэ хэрэгсэл, технологи, хөгжүүлэгчдийг авахаар бэлдэж байна" гэв. Тэд үргэлжлүүлэн "Бид Ирландад шинэ технологийн төв нээсэн бөгөөд одоогоор 100 гаруй хөгжүүлэгчид ажилд авна" гэжээ.

Мөн VeChain удахгүй Сан Марино руу өргөжиж магадгүй. "Бид мөн Сан Марино хотод шинэ төв байраа нээсэн бөгөөд удахгүй Европт хууль ёсны дагуу суурьших болно, энэ нь бидний урт хугацааны төлөвлөгөөний нэгэн хэсэг юм" гэж тэд нэмж хэлэв.