Монголын анхны крипто мэдээний сайт

Жастин Сун: Би Huobi Token-ийн хамгийн том эзэмшигчдийн нэг

2022-10-15


Хэдхэн хоногийн өмнө Хуоби крипто бирж нь Дэлхийн зөвлөлийг байгуулж, салбарын нэр хүндтэй хүмүүсийг түүнд нэгдэхийг урьсан.

Тэдний нэг бол Жастин Сун бөгөөд тус байгууллагын гишүүнээр элсэж, цаашдын хөгжилд дөхөм болхоо амалжээ.

Түүнээс гадна тус байгууллага байгуулагдсан нь платформын уугуул криптовалют болох Huobi Token (HT)-ийн үнийг өсгөсөн. Одоогийн байдлаар 7.90 ам. доллар буюу өнгөрсөн долоо хоногийн ханштай харьцуулахад бараг 90%-иар өсчээ.

Мөн саяхан Bloomberg-т өгсөн ярилцлагадаа Жастин Сун 2013 оноос эхлэн хуримтлуулж эхэлсэн асар их тус зоосны нөөцтэй гэдгээ хэлэв.

Тодруулбал "Би өөрийгөө HТ зоосны хамгийн том эзэмшигчдийн нэг гэдэгт итгэлтэй байна. Надад хэдэн арван сая HТ зоос байгаа" гэжээ.