Твиттер хуудсаараа дамжуулан Ronin
баг төслөө ахин эхлүүлхийн тулд инженерийн
баг нь цаг наргүй ажиллаж байгааг
зарласан ба ирэх долоо хоногт буюу зургадугаар сарын 28-нд гүүр албан ёсоор
нээгдэнэ гэж мэдэгдэв.
Түүнчлэн хакер халдлагын үеэр
мөнгөө түгжсэн хэрэглэгчид гүүр нээгдсэний дараа мөнгөө буцаан авна гэж мэдэгдэлд тусгажээ.
Аюулгүй байдлыг сайжруулна
Гуравдугаар сард хакердсаны
дараа уг төсөл нь CrowdStrike болон Polaris Infosec зэрэг нэр хүндтэй
хамгаалалтын компаниудтай хамтран сүлжээний аюулгүй байдлыг сайжруулахаа
амласан.
Нэмж дурдахад, Ронин блокчэйний
толгой Вьетнамын Sky Mavis компани энэ сарын эцэс гэхэд сүлжээний
баталгаажуулалтын зангилааны тоог 21 болгон өргөжүүлэхээр төлөвлөж байгаагаа
зарлаж, урт хугацааны зорилго нь 100-аас дээш байх болно.
Одоогийн
байдлаар Ронин 11 идэвхтэй баталгаажуулагчтай байсан бөгөөд үүнд Animoca
Brands, Stable Nodes, Delphi, Dialectic нар удахгүй нэгдэх аж.
Нэмж
дурьдахад гуравдугаар сард Ронины гүүрнээс 600 сая гаруй долларын
хөрөнгийг амжилттай хакердаж авсны
дараа Лазарус хакерын групп өөр өөр арга техник
ашиглан орлогыг угаахыг оролдож байна.
Эхлээд хакерууд Binance ашиглан
хөрөнгийг угаах гэж оролдсон боловч энэ нь тийм ч сайн болсонгүй. Дөрөвдүгээр
сард 86 өөр данс ашиглан Binance-д хөрөнгө байршуулахыг
оролдсоны дараа 625 сая долларын 6 сая орчим долларыг эргүүлэн авсан гэдгээ зарлажээ.
Мэдээллийн дагуу тус бирж дансуудыг хааж, мөнгийг эргүүлэн авсан байна.
Амжилтгүй
оролдлого хийсний дараа бүлэглэл гүйлгээгээ нуун дарагдуулахын тулд нууцлалын
хэрэгсэл болон Tornado Cash зэрэг крипто холигчийг ашиглаж эхэлсэн. Өнгөрсөн
сард Нансен блокчэйн аналитик платформоос харахад Торнадогийн 15 орчим хувь нь
Лазарусын түрийвчний хаягийнх байгааг тогтоожээ.