Монголын анхны крипто мэдээний сайт

Энэ долоо хоногийн онцлох 4 криптовалют

2022-10-18


S&P 500 болон Nasdaq Composite өнгөрсөн долоо хоногийг энэ оны хамгийн доод түвшинд хүртэл буурч, 1.55%, 3.11% тус тус бууралттайгаар долоо хоногийг хаалаа.

Харин шинэ долоо хоног эхлэхтэй зэрэгцээд биткойн нь богино хугацааны өсөлтийг үзүүлж, жилийн доод цэгээсээ нэлээд дээгүүр байж чадсан.

Зарим шинжээчид биткойн доод цэгтээ ойртож магадгүй гэж таамаглаж байна. Твиттерийн трейдер Ален хэлэхдээ, биткойны сарын график нь 2014, 2018 оны баавгайн зах зээлтэй үеийнхтэй адил явж байгаа учраас удахгүй ёроолоо олно гэжээ.

Үүнтэй адилаар, LookIntoBitcoin-ийг бүтээгч Филип Свифт саяхан ярилцлагадаа биткойн доод түвшиндээ ойртсон гэж хэлсэн. Түүнчлэн Свифт биткойн дахин хоёроос гурван сарын уналттай тулгарч магадгүй ч 2023 онд илүү сайн гүйцэтгэлтэй байх ёстой гэв.

Үүнээс гадна биткойн өөрийн ханшаа тогтвортой барьж чадвал MATIC, HT, QNT, OKB зэрэг зоосууд өсөж магадгүй гэж шинжээчид үзэж байна