Монголын анхны крипто мэдээний сайт

Албани улс ирэх жилээс криптод татвар ногдуулж эхэлнэ

2022-06-25


Албани улсын эрх баригчид криптовалютын арилжаанаас олсон орлогод татвар ногдуулахаар шийдсэн гэсэн мэдээлэл гарчээ. Уг хууль 2023 оны эхнээс хэрэгжиж эхлэж аж

Албани улсын крипто орчин

2020 онд Балканы улс орон нутгийн криптовалютны салбарыг зохицуулах хүсэлтэй байгаагаа "Технологид суурилсан санхүүгийн зах зээл" хэмээх хуулийг баталж, илэрхийлжээ. Энэхүү хууль тогтоомж нь ихээхэн маргаан үүсгэсэн. Зарим нь үүнийг сайшааж байсан бол зарим нь Албани улсад дижитал хөрөнгийн талаарх ийм цогц зохицуулалтын тогтолцоог хэрэгжүүлэх туршлагатай гэдэгт эргэлзэж байв.

Түүгээр ч зогсохгүй тус улс дэлхийн кокаины зах зээлийн гол оролцогчдын нэг гэдгээрээ алдартай бөгөөд гэмт хэрэгтнүүд ийм хууль бус үйл ажиллагаанаас олсон ашгаа угаахын тулд криптовалют ашиглаж болзошгүйг олон шинжээчид анхааруулсан.

Саяхан гарсан мэдээллээр Албанийн эрх баригчид дижитал хөрөнгийн ангиллаар харьцаж орлого олдог хувь хүмүүст татвар ногдуулахаар төлөвлөж, криптовалютны салбарыг дахин хөндсөн байна. Бизнесийн зорилгоор олсон ашгаас бизнесийн хувь хэмжээгээр татвар ногдуулах бол хөрөнгө оруулагчид жилийн орлогынхоо 15 хувийг төрд өгөх ёстой.

Үүнээс гадна одоогийн байдлаар Албанийн эрх баригчид олборлогчдод татвар ногдуулах эсэх нь тодорхойгүй хэвээр байна.