Монголын анхны крипто мэдээний сайт

Terra Classic USTC гэнэт 12% өсөв

2022-10-21


TerraClassicUSD (USTC)-ийн үнэ сүүлийн 24 цагийн дотор гэнэт 12%-иар өсөж, өдрийн дээд цэгтээ буюу 0,042 ам.долларт хүрчээ. Өчигдөр ихэнх криптовалютууд улаанаар арилжаалагдаж, цөөн хэдэн нь багахан өсөлттэй байх үед уг үйл явдал боллоо. CoinMarketCap мэдээллээс харахад сүүлийн 24 цагийн дотор USTC-ийн арилжааны хэмжээ мөн 180%-иар өсчээ. 

Одоогийн байдлаар багахан буурч USTC 0.038 доллараар арилжаалагдаж байна. Гэнэтийн өсөлтийн шалтгаан тодорхойгүй хэвээр байгаа ч татварын шаталтыг 0.2% хүртэл бууруулах шинэ санал зарим талаар нөлөөлсөн байж магадгүй юм.

Тодруулбал, Терра Классик нийгэмлэг 5234 тоот саналыг баталж, татварын шаталтын түвшинг 1.2% -иас 0.2% болгон бууруулсан. Санал хураалтад иргэдийн 83 хувь нь оролцож, 82 хувь нь дэмжсэн байна.

Binance нь Terra Classic сүлжээн дэх LUNC болон USTC-ийн хадгаламж, татан авалтын хураамжийн шинэчлэлтийг зарласнаар шинэ татварыг дэмжиж байгаагаа илэрхийлжээ.