Монголын анхны крипто мэдээний сайт

Европын крипто бирж Битпанда ажилтнуудаа хэдэн зуугаар цомхотгожээ

2022-06-25


Австри улсад төвтэй крипто арилжааны платформ Bitpanda тогтвортой байдлыг хангах үүднээс ажилчдынхаа тоог цөөрүүлж байна гэж тус компани баасан гаригт блогтоо бичжээ.

Bitpanda-ийн үүсгэн байгуулагчид зах зээлийн нөхцөл байдлаас шалтгаалан пүүс ажилчдаа багасгах хэрэгтэй гэсэн байна.

Тус компани зорилтот тоог 730-д хүргэхээр зорьж байгаагаа мэдэгдэв. LinkedIn-ийн мэдээлснээр уг пүүс 1000 гаруй ажилтантай.

"Бид олон хүнтэй байх нь биднийг илүү үр дүнтэй болгохгүй, харин зохицуулалтын нэмэлт зардлыг бий болгосон, ялангуяа зах зээлийн энэхүү уналтын үеэр" гэж Битпанда бичжээ.

Зах зээлийн уналтын үеийг даван туулахын тулд крипто платформууд болон технологийн компаниуд ажилчдынхаа тоог бууруулж байгаа ба Bitpanda ч үүнд нэгджээ.