Монголын анхны крипто мэдээний сайт

USDC сүүлийн 30 хоногт зах зээлийн үнэлгээнийхээ 20%-ийг алджээ

2022-10-26


Circle-ийн USDC тогтвортой коины зах зээлийн үнэлгээ Tornado Cash-ийн дуулианы дараа огцом буурч байна.

Өнгөрсөн сарын хугацаанд USD Coin (USDC) зах зээлийн үнэлгээнийхээ бараг 20%-ийг алдаж, 53.3 тэрбум доллараас 43.9 тэрбум доллар хүртэл буурчээ. Нэг өдрийн дотор (9-р сарын 26) бараг 5 тэрбум USDC зарагдсан нь нийт хөрөнгийн  9.2%-ийн алдагдал байв.

Энэ нь USDC-ийн түүхэн дэх хамгийн огцом бууралт болсон юм. Долдугаар сард зах зээлийн үнэлгээ нь 55.8 тэрбум ам.долларт хүрсэн нь тогтвортой коины үнэлгээ оргилдоо хүрсэн.

USDC-ийн нэр хүнд 7-р сараас эхлэн буурч эхэлсэн ч Tornado Cash-ийн 44 хаягийн 75,000 гаруй ам.долларын санхүүжилтийг царцаах шийдвэр гаргасан нь нөхцөл байдлыг улам хүндрүүлжээ.