Монголын анхны крипто мэдээний сайт

Terra USTC-ийн арилжааны хэмжээ 482%-иар өсчээ

2022-10-29


TerraClassicUSD (USTC) үнэ сүүлийн 24 цагийн дотор гэнэт 13%-иар өссөн байна. Өчигдөр ихэнх криптовалютууд улаанаар арилжаалагдаж, цөөн хэд нь багахан өсөлттэй байх үед уг үйл явдал болжээ. CoinMarketCap мэдээллээс харахад сүүлийн 24 цагийн дотор USTC-ийн арилжааны хэмжээ мөн 482%-иар өссөн байна.

Одоогийн байдлаар USTC 0.043 доллараар арилжаалагдаж байна. Ямар нэгэн мэдээ, үүнтэй холбоотой үйл явдал гараагүй тул гэнэтийн өсөлтийн шалтгаан тодорхойгүй байна. Даваа гарагт Binance дөрөв дэх шаталтынхаа үр дүнг нийтэлжээ. Уг мэдээллээс харахад 321,701.83 долларын үнэ бүхий LUNC буюу 1,344,794,898.93 LUNC шатаагдсан байна.

Үүнээс гадна Bitfinex крипто бирж нь LUNC-ийн 0.2% татварын шатаалтыг дэмжиж байгаагаа зарлав.