Монголын анхны крипто мэдээний сайт

Нэг цагийн дотор 400 сая DOGE Binance руу илгээгджээ

2022-10-29


Doge халимны гүйлгээг хянагч платформын мэдээллэснээр өчигдөр шөнө нэрээ нууцалсан томоохон 20 түрийвч нь хоёр удаагийн гүйлгээгээр нэг цагийн дотор их хэмжээний Dogecoin-ийг Binance бирж рүү шилжүүлсэн. Эдгээр шилжүүлэг нь 286,953,266 ба 114,010,343 DOGE-г буюу нийтдээ 400.1 сая меме зоосыг илгээжээ.

10-р сарын 27-нд Илон Маск Twitter-ийн худалдан авалтын гэрээг хийсэн тухай мэдээний дагуу зах зээлийн үнэлгээгээр хамгийн том меме зоосны үнэ өсч эхлэв.

Үүний шалтгаан нь DOGE коммунити Маскыг Twitter дээр Dogecoin-ыг албан ёсны төлбөрийн хэрэгсэл болгоно гэсэн хүлээлттэй байгаа юм.

Гэсэн хэдий ч Теслагийн босс Твиттерийг авсан нь хэвлэл мэдээллийн хэрэгслээр албан ёсоор батлах үед DOGE маш ихээр буурч эхлэв. Гэсэн хэдий ч өнөөдрийн эхээр меме зоос дахин өсч, цагийн график дээр асар том ногоон лаа хэвлэжээ.