Монголын анхны крипто мэдээний сайт

Питер Брандт: Dogecoin-ийн баавгайн зах зээл дууссан

2022-10-31


Саяхан твиттер хуудсандаа арилжаач Питер Брандт меме зоос Dogecoin-ийг аль хэдийн бухын зах зээлийн мөчлөгт орсон гэж мэлэгджээ.

Алдартай меме зоосны саяхны 60%-ийн өсөлт хүртэл жил гаруйн хугацаанд баавгайн сувагт гацсан байв.

Dogecoin 2021 оны эхээр асар их ашиг олж, зах зээлийн үнэлгээ нь 90 тэрбум долларт хүрчээ. Гэсэн хэдий ч өнгөрсөн тавдугаар сард түүний огцом өсөлт зогссон. Их хэмжээний уналтаас гарах гэж хэд хэдэн оролдлого хийсэн ч Dogecoin энэ оны эхээр доошоо унав.

Гэсэн хэдий ч Илон Маскийн мэдэгдлийн дараа дахин нэг удаа огцом өслөө.

Брандтын хэлснээр хамгийн сүүлийн үеийн өсөлт нь дээр дурдсан 2021 оны 5-р сард эхлүүлсэн баавгайн сувгийг дээшээ задлахад хүргэсэн гэв.

Энэ бол арилжаачдын дунд хамгийн өргөн хэрэглэгддэг техникийн загваруудын нэг юм. Эсэргүүцлийн шугамаас дээшээ арилжаалагдаж байвал өсөлт үргэлжлэх хандлагатай гэж Питер хэлэв.

Гэсэн хэдий ч энэ нь хуурамч breakout байж болзошгүй тул арилжаачдыг болгоомжтой байх хэрэгтэй гэж мөн санууллаа.

Dogecoin 0,731578 ам.долларт хүрсэн дээд амжилтаасаа 84,26%-иар унасан хэвээр байгаа нь криптовалютыг оргил үедээ худалдаж авсан хүмүүс их хэмжээний алдагдал хүлээсээр байна гэсэн үг. Гэхдээ одоогийн Twitter-ээр удирдуулсан өсөлт нь шинэ бухын улирлыг өдөөж магадгүй гэж зарим хүмүүс үзэн их хэмжээний худалдан авалт хийж байна.