Албан ёсны BabyDoge хаягийн Твиттер дагагчдын шинэ оргилд хүрсэн байна. Одоо энэхүү меме зоосны Twitter хаяг нь 1.7 сая дагагчтай болжээ.
Энэ нь 3.5 сая дагагчтай Шиба Инугийн хаягны ард шилээ дарсан хэвээр байна. Dogecoin-ийг мөн 3.55 сая хэрэглэгч дагаж байна.
Твиттерийг Илон Маск худалдаж авснаар BabyDoge-ийн дагагч нар өссөн байж магадгүй юм.
Нэмж дурьдхад, 2021 оны зун BabyDoge-ийн эхлэлийг Теслагийн босс тавьсан бөгөөд тэрээр өөрийн алдартай дууны үгийг жиргэж, "Baby Doge"-ийг анх удаа дурьджээ.
Үүнээс гадна Твиттерийг худалдаж авсан мэдээ нь уг меме зоосны ханшид нөлөөлж 3.64 хувиар өсгөж, 0.000000001432 долларт хүргэсэн.
Арваннэгдүгээр сарын 1-нд Элон Маск Twitter-ийн лого бүхий футболк өмссөн Шиба Ину нохойны зураг бүхий Халловины баярын сэдэвтэй жиргээ нийтэлсний дараа үнэ мөн өссөн байна.