Shibburn вэб сайтын мэдээлснээр 11-р сарын 6-нд Шиба Инугийн шатаалт 5,800%-иар нэмэгдсэн байна. Dead wallet рүү сая сая SHIB зоос илгээгдсэн нь шатаалтын түвшин нэмэгдэж байгааг харуулж байна. Сүүлийн 24 цагийн дотор 93,876,540 SHIB-ийг 9 удаагийн гүйлгээгээр шатаажээ. Өмнөх өдөр нь ердөө 2.1 сая SHIB шатсан тул энэ нь нэлээд ач холбогдолтой юм.
Сүүлийн 7 хоногт 197,799,286 SHIB шатсан болохыг тус шатаалтын хяналтын платформ мэдээллэв.
Үүнээс гадна WhaleStats-ын мэдээлснээр Шиба Ину эзэмшигчдийн тоо шинэ дээд амжилт тогтоосоор байгаа бөгөөд одоо 1,237,156 эзэмшигчтэй болжээ. Одоогийн байдлаар SHIB эзэмшигчдийн ихэнх нь буюу яг 97% нь дунд болон урт хугацааны хөрөнгө оруулагчид юм.
IntoTheBlock-ийн мэдээллээс үзэхэд урт хугацааны хөрөнгө оруулагчдын хувь буюу "ходлер"-ын хувь 48% хүртэл өссөн бол дунд хугацааны хөрөнгө оруулагчдын хувь одоогоор 49% байна.