Монголын анхны крипто мэдээний сайт

Solana блокчейн Google Cloud-тай хамтран ажиллахаар болжээ

2022-11-07


Google Cloud блокчейн твиттер хуудсандаа мэдэгдэл хийсний дараа Solana-ийн уугуул зоос SOL 15% -иар өсчээ.

Тодруулбал Google Cloud өөрийн албан ёсны хуудсандаа "Google Cloud нь solana баталгаажуулагчийг блок үйлдвэрлэхдээ ашиглаж эхэллээ гэж нийтэлсэн байна.

Үүний дараа SOL зоос огцом өсөж сарын дээд цэгтээ буюу 36.4 долларт хүрчээ. Харин өнөөдрийн байдлаар бага зэргийн засвар хөдөлгөөн хийж 32 орчим доллараар арилжаалагдаж байна.