Монголын анхны крипто мэдээний сайт

Биткойн олборлогч Hive Blockchain нь 68 сая долларын BTC-ийг эзэмшдэг

2022-11-07


Канадын биткойн олборлогч Hive Blockchain нь 68.8 сая долларын үнэ бүхий 3,311 биткойнтой гэж даваа гарагт гаргасан үйлдвэрлэлийн тайландаа дурджээ.

Хэд хэдэн өрсөлдөгчид нар нь баавгайн зах зээлийн дарамт шахалтыг мэдэрч байгаа ч Hive-ийн энэхүү тайланд дижитал хөрөнгө эсвэл олборлолтын техник хангамжтай холбоотой өр төлбөргүй болохыг харуулсан байна.

Лондонд төвтэй Argo Blockchain (ARB) нь өнгөрсөн долоо хоногт 27 сая долларын гэрээ нь нурсны дараа хөрвөх чадварын эх үүсвэр хайж байгаа бол Хойд Америкт төвтэй крипто олборлолтын хамгийн том операторуудын нэг Compute North их хэмжээний өрөнд орж дампуурлаа зарлажээ. Core Scientific мөн дампуурч магадгүй гэдгээ зарласан.

Hive аравдугаар сард нэг эксахашд дунджаар 115 биткойн нийтдээ 307 биткойн олборлосон байна.

Энэ талаар Гүйцэтгэх захирал Фрэнк Холмс хэлэхдээ "Сүлжээний difficulty дээд цэгтээ хүрсэн ч гэсэн сар бүр 300 гаруй биткойн үйлдвэрлэж байгаадаа бид маш их баяртай байна. Энэ нь дэлхийн сүлжээний 1% орчим юм. 10-р сард бид дунджаар өдөрт 9.9 биткойн үйлдвэрлэсэн" гэжээ.