Монголын анхны крипто мэдээний сайт

Bitcoin гэнэт 20,000 доллараас доош уналаа

2022-11-08


Дэлхийн хамгийн том криптовалют Bitstamp бирж дээр саяхан 19,559 ам.доллар хүртэл унаж өдрийн доод цэгтээ хүрчээ.

Криптовалютын мэдээллийн платформ Coinglass-ийн мэдээлснээр зөвхөн сүүлийн нэг цагийн дотор 112.83 сая ам.долларын үнэ бүхий крипто борлуулалт хийгджээ. Эдгээр позицуудын 94.94 хувь нь лонг позицууд байв.

Үүнээс гадна FTT нэг цагийн дотор огцом 14%-иар унасан. Биржийн токен нь сүүлийн өдөр 25.64%-иар унажээ. Blockchain аналитик платформ PeckShield-ийн мэдээлснээр нэгэн халим FTX биржээс 284 сая долларын үнэ бүхий криптогоо эргүүлэн татсан байна.

Одоогийн байдлаар уг уналтын шалтгаан яг тодорхой бус байгаа ч зарим нь халимнууд их хэмжээгээр зарж байгаатай холбож тайлбарлаж байгаа бол зарим нь CZ-ийн мэдэгдэл үүнд нөлөөлсөн гэж үзэж байна.