Монголын анхны крипто мэдээний сайт

Майкл Сэйлор: Биткойн ялагч болно

2022-11-14


Биткойны идэвхитэй дэмжигч Майкл Сэйлор FTX хямрал нь биткойн дээр тодорхой ашиг тустай байх болно гэв.

Түүний үзэж байгаагаар уг хямрал нь олон мянган ашиггүй дижитал хөрөнгийг устгаж, үндсэн криптовалют болон бусад "цөөн хэдэн зоос" амьд үлдэх болно гэжээ.

"Биткойн ялагч болно"

MicroStrategy-ийн Гүйцэтгэх захирал Майкл Сэйлор саяхан CNBC-д өгсөн ярилцлагадаа биткойнчид криптовалютын экосистемийн уналтын үеэр тодорно гэж мэдэгдлээ.

Тэрээр дижитал хөрөнгийн бирж FTX уналтад орсон нь ил тод бус байдлын үр дүнд бий болсон гэж тайлбарлав.

Мөн тэрээр үргэлжилсээр байгаа гамшиг нь крипто салбарт шаардлагатай дүрэм журмын хэрэгжилтийг хурдасгана гэж үзэж байна. Тэрээр "цөөхөн" дижитал хөрөнгө нь зохицуулалтын шаардлагыг хангаж чадна гэж найдаж байгаа ба тэдгээрийн нэг нь биткойн юм.

"Биткойн нь хамгийн алдартай бөгөөд хамгийн бага маргаан дагуулдаг учраас биткойн ялагч байх болно" гэв.

Үүнээс гадна Сэйлор крипто салбарт удахгүй байр сууриа олсон байгууллагууд буюу “том тоглогчид” нэвтэрч, улмаар түүний хөгжил, үнийг өсгөх эрин үе рүү шилжинэ гэж таамаглаж байна.

Одоогийн байдлаар биткойн нь ойролцоогоор 16.5 мянган доллараар арилжаалагдаж байгаа нь өнгөрсөн оны бүх цаг үеийн дээд хэмжээ буюу бараг 70 мянган доллартай харьцуулахад 75 хувиар буурчээ.