Монголын анхны крипто мэдээний сайт

Виталик Бутерин Dogecoin санд дахин хандив өргөлөө

2022-11-14


Ethereum-ийн үүсгэн байгуулагч Виталик Бутерин 20 сая DOGE зоосыг Dogecoin нийгэмлэгт хандивлалаа.

Энэхүү хандивыг тус ашгийн бус байгууллага хэрхэн ашиглахыг хараахан зарлаагүй байна.

Үүнээс гадна энэ нь Бутерины оруулсан анхны хувь нэмэр биш юм. Урьд нь тус сан Бутеринаас 500 ETH хүлээн авч байжээ.

Өнгөрсөн наймдугаар сард Бутерин Neuralink-ийн гүйцэтгэх захирал Жаред Бирчаллын хамт сангийн зөвлөх зөвлөлд элссэн байна. 2014 онд анх байгуулагдсан ашгийн бус байгууллага нь өнгөрсөн жил меме криптовалют олонд танигдсны дараа дахин нээгджээ.

Энэхүү мэдээ нь тус меме зоосны ханшид төдийлөн нөлөөлөөгүй ба одоогийн байдлаар DOGE дээд амжилтаасаа 88.17%-иар буурсан байна.