Монголын анхны крипто мэдээний сайт

Эдвард Сноуден дахин биткойн худалдаж авахаар төлөвлөж байна

2022-11-15


Биткойны үнэ 2022 онд хамгийн доод цэгтээ хүрсэн тул зарим биткойн сонирхогчид одоо худалдаж авахад тохиромжтой цаг болсон гэж үзэж байна.

Тэдний нэг нь Эдвард Сноуден юм. АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын агентлагийн ажилтан асан хэлэхдээ урт хугацааны туршид анх удаагаа ахин биткойн худалдаж авах талаар бодож эхэлсэн гэв.

Сноуден твиттер хуудсандаа хийсэн мэдэгдэлдээ биткойны үнийн графикийг хавсаргаж энэ талаараа дурьдав.

Сноуден 2020 оны 3-р сарын "Хар пүрэв гараг"-ын дараа "Биткойн худалдаж авмаар санагдсан" гэж хэлж байсан бөгөөд үүний дараа биткойны үнэ ойролцоогоор нэг жилийн дотор 3000 доллараас 64,000 доллар болж өссөн байна.

“Энэ нь үнэндээ санхүүгийн зөвлөгөө биш, учир нь би санхүүгийн боловсролгүй, юу хийж байгаагаа мэдэхгүй байна” гэж Сноуден нэмж бичжээ.

Үүнээс гадна Сноуден өмнө нь биткойныг эрх чөлөөг хангах шинж чанартай гэж магтаж байсан. АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын агентлагаас нууцын зэрэглэлтэй баримт бичгүүдийг гаргахдаа тэрээр биткойноор дамжуулан төлбөр төлөн серверүүдийг ашигласан гэж байв.