Сүүлийн үеийн жиргээндээ жинхэнэ нэрээ нуусан алдартай арилжаач il Capo Of Crypto Кардано (ADA) криптовалютны үнэ удахгүй 0.16-0.20 долларын хооронд буурч магадгүй гэж таамаглажээ.
Одоогийн байдлаар ADA сүүлийн долоо хоногт 11.6%-иар буурсны дараагаар томоохон спот биржүүд дээр 0.32 ам.доллараар арилжаалагдаж байна.
Дээр дурдсан үнийн зорилтод хүрэхийн тулд Cardano блокчэйний уугуул криптовалютын ханш 50%-иар буурах ёстой. Шорт арилжаачид 0.316 долларын дэмжлэгийн түвшингээс доош нь задлаж чадвал энэ боломжтой гэж Капо үзжээ.