Монголын анхны крипто мэдээний сайт

FTX-ийн уналт давалгаа үүсгэснээр биткойны шорт хоёр жилийн дээд амжилтыг тогтоожээ

2022-11-22


FTX дампуурлын талаарх муу мэдээ хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарч байгаа тул хөрөнгө оруулагчид биткойн болон крипто зах зээлийн эсрэг бооцоо тавиж эхлэсэн тул шорт арилжаа сүүлийн хоёр жилийн дээд түвшинд хүрсэн байна.

Европын криптовалютын хөрөнгө оруулалтын фирм CoinShares-ийн "Дижитал хөрөнгийн гүйлгээний долоо хоног тутмын тайлан"-д дурдсанаар, өнгөрсөн долоо хоногт крипто валютын зах зээл дээр тогтворгүй байдал үүсч, зах зээлийн нийт арилжааны 75 хувийг шорт позиц эзэлж байна гэжээ.

Энэ нь институциональ хөрөнгө оруулагчдын дийлэнх нь BTC болон бусад криптовалютуудыг унана гэж таамаглаж байна гэсэн үг юм. Жишээ авхад ETH дээр хамгийн их хэмжээний шорт (14 сая доллар) арилжаа оржээ.

CoinShares-ийн Судалгааны албаны дарга Жеймс Баттерфилл хэлэхдээ, өнгөрсөн долоо хоногт BTC-ийн шорт арилжаа 18.4 сая долларт хүрсэн нь долоо хоногт 10 гаруй хувиар өссөн байна.

Лонг болон шорт биткойны позицуудын хоорондох ялгаа нь 4.3 сая доллар байсан бөгөөд энэ нь зах зээлд биткойны үнийн ирээдүйн талаар маш их тодорхойгүй байдал байсаар байгааг харуулж байна.