Монголын анхны крипто мэдээний сайт

Эртний биткойны халим 160 сая долларын BTC-ийг хөдөлгөж сэрлээ

2022-11-24


2015 оноос хойш өнөөг хүртэл 10,000 BTC-ийг эзэмшиж байсан асар том биткойн халим нь хөрөнгө оруулагчдыг гайхшруулж хөдөлгөөнд оржээ. Уг эзэмшигчийн олж авсан зоосны шинж чанарыг харгалзан үзхэд, уг хэтэвч дэх BTC бүрийг хууль бус үйл ажиллагааны тусламжтайгаар олж авсан байна.

2014 онд биткойны эзлэхүүний ихээхэн хэсгийг гэмт хэрэгтнүүд, мөнгө угаах үйлчилгээ эсвэл криптовалютыг нэргүй төлбөр тооцоонд ашигладаг иргэд хангадаг байв. Өнөөдөр 10,000 BTC-тэй хөдөлгөөнд орсон халим нь 2014 оны Mt.Gox хакердсан үйл ажиллагаатай холбоотой.

Сүлжээний мэдээлэлд дурдсанчлан уг халим түрийвчнээсээ 65 BTC-ийг hitbtc криптовалютын бирж рүү илгээсэн нь гэмт хэрэгтнүүд биткойноо бэлэн мөнгө болон бусад төрлийн дижитал хөрөнгө болгон хөрвүүлэх эсвэл эргүүлэн татахыг оролдож байна гэсэн үг юм.

Өмнө нь Cryptoquant-ийн гүйцэтгэх захирал эртний сангуудын хөдөлгөөнийг буллиш үзүүлэлт гэж үзэж болохгүй гэж тайлбарласан. Young Ju-ийн хэлснээр, хуучин биткойнуудыг KYC үйлчилгээг ашиглах боломжгүй, "хуульгүй эрин үед" олж авсан байх өндөр магадлалтай бөгөөд тэд KYC шаарддаггүй жижиг биржүүдээр дамжуулан гаргаж ирж байгаа нь зах зээлд аажмаар дарамт учруулж байна гэжээ.