Монголын анхны крипто мэдээний сайт

Binance FTX-тэй холбоотой Serum токенуудын арилжааны хослолыг устгана

2022-11-26


Дэлхийн хамгийн том крипто бирж болох Binance нь FTX болон Alameda Research-тэй гүнзгий холбоотой гэгддэг DEX протокол Serum (SRM)-ийн олон арилжааны хосыг устгах болно.

Токеныг Bitcoin (BTC), Tether (USDT) эсвэл Binance-ийн уугуул BNB токеноор арилжаалах боломжгүй болох нь.

Serum гэж юу вэ?

Binance баасан гарагт зарласан мэдэгдэлдээ Серум болон бусад цөөн тооны арилжааны хосыг хасхаа зарлалаа. Бусад хасагдах хөрөнгөнд BTC хэш ханшаар баталгаажсан BTCST токен, Gifto протоколын GTO токен орно.

Binance даваа гарагийн 3:00 UTC-аас эхлэн дурдсан 16 хосыг устгах аж.

Serum нь FTX, Alameda Research, Solana Foundation зэрэг консорциумын бүтээсэн Солана дээр суурилсан төвлөрсөн бус солилцооны протокол юм. Түүний уугуул зоос SRM нь протоколыг ашиглах явцад эзэмшигчдэд засаглалын эрхийг өгөхийн зэрэгцээ төлбөрийн хөнгөлөлт үзүүлдэг.

Энэ сарын эхээр FTX болон Alameda аль аль нь дампуурлаа зарлаж, бараг бүх түншүүдийнхээ мөнгийг буцаан олгож чадахгүй болсон.

Serum нь үнэндээ FTX-ийн хяналтанд байдаг төвлөрсөн төсөл гэсэн үг нь тодорхойгүй байдлыг улам нэмж байна. Тодруулбал Mango Markets-ийн үүсгэн байгуулагч Макс Шнайдерын хэлснээр Серумийн программын шинэчлэлтийн түлхүүр нь SRM DAO биш харин FTX-тай холбогдсон байна гэжээ.