Монголын анхны крипто мэдээний сайт

SHIB шатаалтын 11-р сарын тойм

2022-12-02


Долоо хоног бүрийн шатаалтыг авч үзхэд өнгөрсөн сард устгасан SHIB-ын нийт хэмжээ 10-р сараас бараг хагас тэрбумаар нэмэгджээ.

Гэсэн хэдий ч энэ нь намар, зуны эхэн үеийн үр дүнтэй харьцуулахад нэлээд доогуур хэвээр байна.

Shibburn платформын мэдээлснээр, арваннэгдүгээр сард Шиба Инугийн арми эдгээр меме зоосны "чөтгөрийн тоо" буюу 666 сая орчмыг шатааж, устгаж чадсан байна.

Тухайн сард SHIB шаталтын түвшин өндөр хэлбэлзэлтэй байсан бөгөөд хэд хэдэн удаа 4,000 ба 5,000 хувиар өссөн байна.

Гэсэн хэдий ч зарим өдөр 1-2, бүр 6-8 сая гэх мэт бага хэмжээний SHIB шатаж байжээ.

 Саяхан Шибберн зөвхөн нэг SHIB токеныг "dead" түрийвч рүү илгээсэн гэж мэдээлсэн ч энэ нь бас чухал гэдгийг онцлон тэмдэглэв, учир нь хэрэглэгч шатаалттай холбоотой хуудсанд зочлох бүрт тэрээр нэг SHIB устгахад туслах аж.

Үүнээс гадна, өнгөрсөн долоо хоногт нийт 223,264,370 Шиба Инуг гүйлгээнд байгаа нийлүүлэлтээс хасч, шатаажээ.