Конгресст нэр дэвшигч асан, Gokhshtein Media-ийн үүсгэн байгуулагч, тэргүүн Дэвид Гохштейн 2013 онд биткойны элэглэл болгон эхлүүлсэн анхны меме токен DOGE-г дэмжиж байгаагаа твиттер хуудсаараа дамжуулан ахин илэрхийлжээ.
Эргэн сануулхад, Dogecoin-ийг Билли Маркус, Жексон Палмер гэсэн хоёр мэдээлэл технологийн инженер бүтээсэн.
Маркус 7-8 жилийн өмнө DOGE-ийн хөгжүүлэлтийн багийг орхисон ч твиттерт идэвхтэй байж, Элон Масктай нөхөрсөг харилцаатай байгаа тул криптод инфлүнсер хэвээр байна.
Үүнээс гадна Гохштейн нь DOGE-ийг ахин твиттертээ дурьджээ.
Дэвид өмнөх жиргээндээ DOGE зоосыг тэнгэрт хадахыг хүлээж байгаа тухай бичиж байв. Гэсэн хэдий ч энэ нь түүний дэмждэг цорын ганц меме зоос биш бөгөөд түүний багцад зах зээлийн үнээр хоёр дахь том нохойн зоос болох Шиба Ину байдаг.