АНУ-ын конгресст нэр дэвшигч асан, Gokhshtein Media-г үүсгэн байгуулагч Дэвид Гохштейн Ripple-ийг ялна гэж таамаглаж байна.
Ripple болон түүний удирдлагуудыг XRP-ийг үнэт цаас мөн биш эсэхийг тогтоохоор SEC-тэй шүүхдэлцэж байгаа билээ. Шүүх хурал одоо ч үргэлжилж байгаа бөгөөд XRP ходлерууд Ripple-ийг ялна гэдэгт бүрэн итгэлтэй байна.
Бусад XRP коммунитигийн нэгэн адил Дэвид Гохштейн Ripple-ийн талд шийдвэр гаргана гэж өөдрөгөөр харж байгаа бөгөөд энэ нь крипто салбарт маш том өсөлтийг авчирна гэж өчигдөр твиттер хуудсандаа жиргэжээ.