Монголын анхны крипто мэдээний сайт

SHIB халимнууд худалдан авалт хийлээ

2022-12-11


WhaleStats-аас саяхан мэдээллэснээр өнгөрсөн өдөр Ethereum блокчэйн дээрх хамгийн том халимнууд түрийвчэндээ 2 сая гаруй долларын үнэтэй Шиба Ину нэмсэн байна.

Ethereum дээрх хамгийн том 500 халим одоогоор 73,667,853 долларын үнэтэй Шиба Ину меме зоос эзэмшдэг аж. Энэ нь тэдний баасан гаригт эзэмшиж байсан хөрөнгөнөөс хоёр саяар их буюу тэд 71,378,787 доллартай тэнцэх SHIB эзэмшиж байжээ.

Энэ одоогийн SHIB/USD ханшаар 216 тэрбум Шиба Инутай тэнцэж байна.

Түүнчлэн WhaleStats вэбсайт дээрх графикаас харахад пүрэв, баасан гарагт SHIB-ийн гүйлгээний хэмжээ огцом өссөн байна. Тодруулбал 12-р сарын 9-нд 26,567,659 SHIB-д хүрчээ.