Монголын анхны крипто мэдээний сайт

Ripple CTO: Шинэ төрлийн XRP луйвар газар авч байна

2022-12-11


Ripple-ийн CTO буюу Технологийн албаны дарга Дэвид Шварц өндөр өгөөж амласан хуурамч вэбсайт бүхий фишинг луйврын талаар XRP эзэмшигчдэд анхааруулжээ.

Түүний мэдээлснээр луйварчид Binance вэбсайтын дуурайлгасан загварыг анхаарал болгоомжгүй хүмүүст имэйлээр илгээж байгаа аж. Имэйлд "Ripple шинэ боломжоо зарлалаа. Энэ нь 16% -иас 31% хүртэлх хөрөнгө оруулалтын өндөр өгөөжтэй, 5 тэрбум гаруй XRP-ийн баталгаатай сантай XRP staking платформ юм" гэжээ.

Шварц хэлэхдээ эдгээр луйврын имэйлийн вэбсайтын холбоос дээр анхаарлаа хандуулж, сайтар нягталж үзэхийг зөвлөжээ. Үүнээс гадна Ripple хэзээ ч ямар ч staking хөтөлбөрийг эхлүүлээгүй гэдгийг дурьдах нь зүйтэй бөгөөд эдгээр залилан мэхлэгчид анхааралгүй хүмүүсийн мунхаглал дээр тоглодог гэдгийг тэрээр онцлов.

Сонирхуулхад, Binance XRP DeFi stake-г эхлүүлсэн бөгөөд энэ нь хэрэглэгчдэд XRP-аа түгжсэн хүмүүст 1.40% хүртэл ашиг олох боломжийг олгодог.

Тэгэхээр 16% -иас 31% хүртэлх бодит бус өндөр ROI нь шинэ эсвэл сэрэмжгүй хэрэглэгчдийг татахад ашиглагдаг гэсэн үг юм.