Монголын анхны крипто мэдээний сайт

Энэ долоо хоногийн онцлох 4 алткойн

2022-12-12


Энэ долоо хоногт АНУ-ын хөрөнгийн зах зээлийн өсөлт эрч намжиж, бүх гол дундаж үзүүлэлтүүд улаанаар хаагдсан байна.

S&P 500 индекс 3.37%-иар буурсан ч криптовалютын зах зээлийн бага зэргийн эерэг үзүүлэлт бол биткойн хөрөнгийн зах зээлийг дагаагүй явдал юм. Энэ нь крипто арилжаачид сандрахгүй, хувьцааны ханш буурах бүрт позицоо хаахгүй байгааг харуулж байна.

Биткойн нь сүүлийн хэдэн долоо хоногт 15,800$ болон 17,000$ хоорондын хүрээнд арилжаалагдаж байна. Гэсэн хэдий ч энэ нь ойрын хугацаанд сонгомол алткойнуудын үйл ажиллагааг зогсоохгүй гэж зарим шинжээчид үзэв.

BTC-ийн үнийн хүрээ нь улам чангарч хэзээ мөдгүй том хөдөлгөөн хийхэд бэлэн байна. Үүний зэрэгцээ XMR, TON, TWT, AXS өсөлтийн хурдаа хадгалж байна. Иймд хэрэв биткойн багахан сэргэвэл эдгээр зооснууд сайн өсөж магадгүй хэмээн зарим шинжээчид дүгнэжээ.