Монголын анхны крипто мэдээний сайт

Шиба Инугийн шатаалт 706%-иар өсчээ

2022-12-16


Шатаалтыг хянах алдартай үйлчилгээ болох Shibburn-ийн хуваалцсанаар сүүлийн 24 цагийн хугацаанд SHIB-ийн шатаалт 700 гаруй хувиар өссөн байна.

Энэ нь 16,037,016 SHIB-ийг "dead" хэтэвч рүү илгээсний дараа болсон юм. Үүнээс хамгийн том шатсан гүйлгээ нь -ffdeaa-р төгссөн хаяг 8,495,098 Шиба Инуг шатаажээ.

Гэсэн хэдий ч дээр дурдсан трекерийн хуваалцсан мэдээллээр энэ долоо хоногт шатаасан нийт хэмжээ нь 100 сая меме зоосноос бараг давж чадаагүй байна.