Монголын анхны крипто мэдээний сайт

Дөрвөн жил унтсан хоёр Ethereum халим сэржээ

2022-12-20


Баавгайн зах зээлийн дунд халимууд нойрноосоо сэрж, дөрвөн жилийн турш хөндөгдөөгүй байсан ETH-ээ хөдөлгөж байгаа бололтой.

Блокчэйн хамгаалалтын Peckshield Alert компанийн мэдээлснээр 2018 оны 10-р сараас хойш идэвхгүй байсан хоёр халимнууд 12-р сарын 18-нд их хэмжээний ETH шилжүүлсэн байна.

Одоогийн үнээр ойролцоогоор 27.2 сая долларын үнэтэй 22,982 ETH-ийг хоёр шинэ хаяг руу шилжүүлжээ.

Хуучин түрийвчнүүд ичээнээс гарч байгаа нь олон нийтийн сонирхлыг ихээхэн татдаг, ялангуяа баавгайн зах зээл идэвхитэй байх үед.

Үүний зэрэгцээ, уг ETH шилжүүлэгээс гадна дампуурсан крипто зээлдүүлэгч Three Arrows Capital (3AC) мөн 12-р сарын 19-нд ETH-ийнхээ нэлээд хэсгийг шилжүүлсэн. Асуудалтай байгаа тус компани 2,000 ETH буюу 2,38 сая долларын үнэ бүхий токенуудаа Binance-аас эргүүлэн татжээ. Гэсэн хэдий ч бараг 7.85 сая долларын үнэ бүхий 6,595 ETH-ийг эзэмшдэг хэвээр байна.