Монголын анхны крипто мэдээний сайт

Robinhood хэр их DOGE эзэмшдэг вэ

2022-12-20


Robinhood бирж нь хэр их Dogecoin эзэмшдэг болох нь өчигдөр олон нийтэд ил болжээ.

Тодруулбал DOGE-ийн халимны хөдөлгөөнийг хянадаг твиттер хуудасны саяхны жиргээний дагуу алдартай арилжааны програм Robinhood нь хэтэвчиндээ DOGE зоос их хэмжээгээр хадгалдгийг ил болгосон байна.

Тэд хэтэвчиндээ 3,000,744,639 долларын үнэтэй 38,439,544,979 DOGE зоос хадгалдаг аж. Энэ нь зах зээлд эргэлдэж буй одоогийн DOGE нийлүүлэлтийн ойролцоогоор 28 хувийг бүрдүүлж байна.