Ripple Labs Inc болон түүний үүсгэн байгуулагч болох Брэд Гарлингхаус,
Крис Ларсен нарыг 1.3 тэрбум долларын хөрөнгө босгохын тулд XRP-г хууль бусаар
бүртгэлгүй үнэт цаас болгон ашигласан гэж SEC-ээс 2020 оны 12-р сард нэхэмжлэл
гаргасан ба шүүх хурал нь хойшилсоор байгаа билээ. Харин нөхцөл байдлын талаар Ripple-ийн
Гүйцэтгэх захирал хэлэхдээ шүүх SEC-ийн талд шийдвэр гаргасан тохиолдолд улс
орноо орхин гарах болно гэж сүрдүүлсэн байна.
Гарлингхаус Торонтод болсон Collision бага хурлын үеэр Axios хэвлэлд өгсөн ярилцлагадаа үүнийг тодорхой хэлсэн. Хэрэв тэд шүүхэд ялагдах юм бол АНУ-аас гарах талаар бодохгүйгээр харин үүнийг шууд хийх болно гэв. Үүнээс гадна тэд ялагдал хүлээх юм бол крипто салбарт нөлөөлөхгүй гэж нэмж хэлэв. Тэрээр "Хэрэв та шүүх хурлын дараа хэрхэх бол хэмээн гайхаж байгаа бол яг үнэндээ юу ч өөрчлөгдөхгүй. Үүнээс айхавтар хэргүүд сүйрлүүдийн хажууд бидний ялагдал юу ч биш” гэжээ.
SEC болон Ripple-ийн шүүх хурал яг ид дундаа явж байгаа бөгөөд хэзээ дуусах талаар яг тодорхой тов гараагүй байна. Хэрэв тус блокчейн компани ялалт байгуулах юм бол маш удаан XRP-ыг ходл хийсэн ходлеруудын нар нь гарах нь дамжиггүй биз ээ.