Монголын анхны крипто мэдээний сайт

SHIB шаталтын түвшин 642%-иар нэмэгджээ

2022-12-25


SHIB-ийн шатаалтыг хянадаг алдартай платформ Shibburn нь өөр нэг онцгой шатаалтын тухай мэдээлэв. Өнгөрсөн хоногт шатаалт өмнөх өдрийнхтэй харьцуулахад бараг 700 хувиар нэмэгджээ.

Тодруулбал, Shibburn tracker вэб сайтад мэдээлснээр, өнгөрсөн өглөөнөөс хойш Шиба Ину меме зоосыг шатаах хэмжээ 642 гаруй хувиар өссөн байна.

Нийтдээ 28,191,662 SHIB-ийг шатаасан бол нэг удаагийн хамгийн том шатаалт нь 24,091,662 SHIB-ийг dead wallet-руу шилжүүлж, тэнд нь үүрд түгжижээ.

Гэсэн хэдий ч шатаалтын нийт дүн нь тийм ч их биш бөгөөд өнөөдрийн ханшаар 233 доллараас бага зэрэг давсан байна.