Монголын анхны крипто мэдээний сайт

Хуоби ажилчдынхаа 30-аас доошгүй хувийг цомхотгоно

2022-06-29


Одоогийн криптовалютын уналт уг чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компаниудад ихээхэн хохирол учруулж байгаа бөгөөд өөр нэг бирж хэцүүхэн сорилтуудтай тулгарч байгаа бололтой. Энэ хүрээнд Хятадад маш алдартай байсан Huobi платформ ажилтнуудынхаа 30-аас доошгүй хувийг цомхотгох гэж байна.

Сурвалжлагч Колины хэлснээр Хуоби ажилтнуудаа цомхотгож эхэлнэ. Шалтгаан нь "Бүх Хятад хэрэглэгчдийг хассаны дараа орлого огцом буурсан" гэжээ.

Гэхдээ яг одоогийн байдлаар биржээс албан ёсны мэдэгдэл гаргаагүй байна.

Хуоби бол ажилчдынхаа тоог цөөлөх гэж буй цорын ганц компани биш гэдгийг тэмдэглэх нь зүйтэй.

6-р сарын эхээр манай сайтын мэдээлснээр АНУ-д төвтэй тэргүүлэгч криптовалютын бирж Coinbase 18%-ийн цомхотгол зарлалаа.

Ажилчдынхаа тоог цөөрүүлсэн бусад крипто платформууд нь BlockFi, Bybit, CryptoCom зэрэг урт жагсаалт хөвөрнө.