Монголын анхны крипто мэдээний сайт

Dogecoin нийлүүлэлтийн 48% нь 10 хаягийн эзэмшилд байна

2022-12-31


Dogecoin (DOGE) бол өнөөгийн хамгийн алдартай дижитал валютуудын нэг бөгөөд ялангуяа Twitter болон Теслагийн гүйцэтгэх захирал Илон Масктай холбоотой байдаг.

CoinMarketCap-ийн мэдээллээс харахад Dogecoin түрийвчний хамгийн том 10 хаяг одоогоор зоосны нийт нийлүүлэлтийн 48.02%-ийг эзэлж байна.

Dogecoin-ийн нийт нийлүүлэлт нь гинжин хэлхээний мэдээллээр 132,670,764,300 нэгжээр тогтоогдсон бөгөөд хамгийн том эзэмшигч нь энэ тооны яг 25.28 хувийг хянадаг. Нийт 4,508,886 хаягаас топ 20 түрийвч нь нийлүүлэлтийн 54,76%-ийг хянадаг бол топ 50 хаяг нь нийлүүлэлтийн 62,96%-ийг эзэлдэг.

Энэ нь токеныг аль болох олон түрийвч эзэмшигчдэд жигд хуваарилахыг эрмэлздэг төвлөрлийг сааруулах санааг үгүйсгэж байгааг дуоьдах нь зүйтэй. 

Dogecoin-ийн төвлөрлийг илүү сайн тоймлон харуулахын тулд биткойны шилдэг 10 түрийвчний хаяг нь зоосны одоогийн нийт нийлүүлэлтийн ердөө 5.38%-ийг л хянадаг.