Монголын анхны крипто мэдээний сайт

Fantom-ийн хаяг нэг жилийн дотор 2,108%-иар өсчээ

2023-01-02


Ухаалаг гэрээний платформ Fantom нь сүлжээний өсөлтийн хувьд жилийн хамгийн хүчирхэг гүйцэтгэлийн нэг болжээ. BNB Chain, Ethereum болон бусад салбарын аварга компаниудтай харьцуулахад Fantom-ийн 2,108%-ийн өсөлт үнэхээр гайхалтай юм.

Fantom гэж юу вэ?

Fantom бол өөрийн тохируулсан зөвшилцлийн алгоритмын тусламжтайгаар хөгжүүлэгчдэд DeFi үйлчилгээг үзүүлдэг ухаалаг гэрээний платформ юм. Fantom нь ухаалаг гэрээний платформтой холбоотой асуудлыг шийдэж, гүйлгээний хурд, масштаб болон бусад шийдлүүдийг санал болгодог.

Fantom нь блокчейн шинэ үеийг бий болгохын тулд Ethereum-ийн өөр хувилбар болгон бүтээгдсэн бөгөөд алдарт блокчейн трилемма буюу өргөтгөх чадвар, аюулгүй байдал, төвлөрлийг сааруулах асуудлыг шийдвэрлэдэг.

Хэдийгээр криптовалютын зах зээл ерөнхийдөө уналттай байгаа ч Fantom жилийн турш хурдацтай хөгжиж байгаа нь дээрх өсөлтөөс харагдаж буй биз ээ.