Монголын анхны крипто мэдээний сайт

Крипто өвөл Хойд Солонгосын хакер халдлагаас олсон хадгаламжинд заналхийлж байна

2022-06-29


Судлаачдын үзэж байгаагаар крипто өвөл гүнзгийрч байгаа нь Пхеньяны зэвсгийн хөтөлбөрийг санхүүжүүлэх чухал эх үүсвэрт аюул учруулж байна гэв. БНАСАУ-ын дэглэм бүтэн жилийн хугацаанд хэр их крипто хадгалсан нь тодорхойгүй байгаа ч энэ нь их хэмжээний байх магадлалтай.

Арваннэгдүгээр сараас хойш крипто зах зээлийн 70%-ийн уналт нь энэхүү дижитал нөөцийн ихээхэн хэсгийг багасгаснаар тус улсын зэвсгийн олон туршилт хийх, кибер гэмт хэрэгтэй тэмцэх байгууллагуудыг санхүүжүүлэх боломжийг хязгаарлаж болзошгүй юм.

6-р сарын 28-нд Өмнөд Солонгосын засгийн газрын нэрээ нууцалсан хоёр эх сурвалж Ройтерс агентлагт ярилцлага өгөхдөө криптовалютын өвөл гүнзгийрнээс төслөө үргэлжлүүлэн санхүүжүүлхийн тулд Хойд Солонгос илүү олон хулгай, хакердах ажиллагаа явуулахад нөлөөлсөн гэж мэдэгдэв.

Крипто хакерын үйл ажиллагаа

Сүүлийн хоёр жилийн хугацаанд хийсэн хамгийн том крипто хакер халдлагын зарим нь Хойд Солонгосын Лазарус зэрэг хакерын бүлэгтэй холбоотой юм. Пхеньян ийм хакеруудын нэгдлүүдийг санхүүжүүлэхийн тулд хамаг хөрөнгөө шавхдаг аж.

Гуравдугаар сард тус бүлэглэл Axie Infinity-ийн Ронин гүүрнээс 620 сая гаруй доллар хулгайлсан нь түүхэн дэх хамгийн том крипто халдлага болсон юм.

Chainalysis блокчейн аналитик фирмийн мэдээлснээр, 2017-2021 оны хооронд хакер халдлагаас олсон мөнгийг агуулсан крипто түрийвчний үнэ 2022 оны эхэнд 170 сая доллар байсан бол одоо 65 сая доллар болж буурчээ.