Монголын анхны крипто мэдээний сайт

BTC/USDT үнийн таамаглал

2023-01-03


Биткойны ханш сүүлийн хэдэн өдөр 16256-17061 ам.долларын хооронд хэлбэлзэж байна. Энэхүү байдал нь бух, баавгайнуудын дунд шийдэмгий бус байгааг харуулж байна.

20 хоногийн EMA ($16,777) жигдэрч, RSI дундаж цэгээс дөнгөж доогуур байгаа нь эрэлт нийлүүлэлтийн тэнцвэрт байдлыг харуулж байна. Дараагийн тренд нь үнэ энэхүү хүрээнээс гарсны дараа эхлэх магадлалтай.

Хэрэв үнэ 16,256 доллараас доош орвол борлуулалт хурдасч, BTC/USDT 15,476 долларын чухал дэмжлэгийг дахин шалгаж магадгүй юм.

Харин ханш 17,061 доллараас дээш байвал өсөлт эхлэж, 18,388 долларын эсэргүүцэл рүү авирах боломжтой. Харин энэ түвшин нь бух ба баавгайн хоорондох ширүүн тулааны гэрч болж магадгүй юм.