Gokhshtein Media-г үүсгэн байгуулагч, АНУ-ын Конгресст нэр дэвшиж байсан Дэвид Гохштейн хэсэг хугацаанд чимээгүй байсны эцэст Шиба Инугийн талаар дахин жиргэжээ.
Тодруулбал SHIB гарснаас хойш зах зээлд гарсан ямар ч меме криптовалют Шиба Инугийн хүрсэн амжилтад хүрч чадаагүй хэмээгээд "SHIB-ын өсөлтийг алдсан болохоор та меме токен болгоныг хөөж эхэлсэн" гэж Гохштейн крипто хөрөнгө оруулагчдад хандаж твиттер хуудсандаа нийтэлсэн байна.
Үргэлжлүүлэн тэрээр “Та бүхэн дараагийн SHIB болно гэж найдаж меме токен болгоныг хөөж эхэлсэн ч оронд нь "нүүрээрээ газар унав" гэж нэмж хэлэв.
Дэвид Гохштейн өмнө нь твиттер
хуудсандаа SHIB, DOGE, XRP, Bitcoin, Ethereum болон бусад криптовалютуудыг ходл
хийдэг гэж мэдэгдсэн. Мөн 2022 оны
сүүлээр нийтэлсэн жиргээндээ тэрээр SHIB
0.01 долларт хүрмэгц түүнийг зарж эхэлнэ гэдгээ хүлээн зөвшөөрчээ.