2023 он гарснаар шинэхэн токен Бонк Ину
(BONK) долоо хоногийн дотор 600 гаруй хувиар өссөн байна. Нэрнээс нь харахад
BONK нь амжилттай Шиба Ину токен болох SHIB-ийг дуурайж гарсан зоос боловч Солана дээр суурилсан.
Үнэн хэрэгтээ, CoinMarketCap-ийн өгөгдлөөс харахад BONK шинэ оны өмнө буюу 12-р сарын сүүлийн долоо хоногт гарч ирсэн. Энэ богинохон хугацаанд уг зоос бараг 116,000 эзэмшигчтэй болж чадсан бөгөөд мөн нийт 100 их наяд токеныхоо 6 орчим хувийг шатаажээ.
BONK-ийг шатаах төвлөрсөн арга
хараахан байхгүй бөгөөд шатсан олон триллион зоосыг төслийн баг өөрсдөө
dead wallet илгээж шатаасан байна.