Монголын анхны крипто мэдээний сайт

The Rock-той хамтран ажиллахаа зарласны дараа GALA 70%-иар өсөв

2023-01-11


Gala Games-ийн блокчэйн тоглоомын платформ нь алдартай жүжигчид Дуэйн Жонсон ("The Rock" гэгддэг) болон Марк Уолберг нартай хамтран ажиллахаар болжээ.

Үүний зарласны дараа уг блокчейны уугуул токен болох GALA-ийн үнэ бараг 70%-иар өссөн байна.

Мөн “Gala Games” Холливудын супер ододтой хамтран хоёр кино хийхээ мэдэгдлээ. Киноны тасалбар худалдан авагчид QR код уншуулж, дижитал хөрөнгө хожих боломжтой гэж багийнхан мэдэгдэв.

Хэдийгээр өчигдөр их хэмжээгээр өссөн ч түүний одоогийн үнэлгээ 0.04 орчим доллар байгаа ба энэ нь 2021 оны 11-р сард бүртгэгдсэн бараг 0.80 доллар байсан бүх цаг үеийн дээд хэмжээнээс хамаагүй доогуур байна.

“The Rock” (“Fast and Furious”, “Jumanji” кинонд тоглодгоороо алдартай) болон Wahlberg (“The Departed”, “The Fighter” зэрэг блокбастеруудад тоглосон) нар Gala Games-тэй хамтран ажиллах талаар хараахан тайлбар хийгээгүй байна.

Зарим хүмүүс 11-р сард блокчэйн платформ хакердалтын золиос болж байсныг сануулж байсан.

Гэсэн хэдий ч тус компани "бүх зүйл зүгээр байна" гэж мэдэгдсэн бөгөөд Ethereum дээрх бүх GALA токенууд, мөн GALA гүүрэн дээрх GALA-тай холбоотой эд хөрөнгө аюулгүй байсныг тэмдэглэх нь зүйтэй.