Монголын анхны крипто мэдээний сайт

Дуэйн Жонсонтой хийсэн түншлэлийн жиргээгээ устгаснаар GALA 8%-иар унав

2023-01-12


Өмнө нь Дуэйн 'The Rock' Жонсон, Марк Уолберг нартай хамтран ажиллах тухай мэдээний дараа GALA 70 гаруй хувиар тэсэрч байсан бол үүний дараахан 8% орчим уналтад оржээ.

Учир нь тус мэдээг цацсныхаа дараахан Gala Games жиргээгээ устгасан бөгөөд энэ нь хамтын ажиллагаа нь үнэн эсэхэд олон хүнийг эргэлзүүлэхэд хүрсэн.

Манай сайт өчигдөр мэдээллэснээр уг мэдэгдлийн дараа GALA-ийн үнэ 70 орчим хувиар өссөн нь сүүлийн үеийн шилдэг үзүүлэлтүүдийн нэг болсон.

Одоогийн байдлаар Жонсон ч, Уолберг ч хамтын ажиллагаагаа албан ёсоор баталгаажуулаагүй байна.

Гэсэн хэдий ч өнөөдрийн эхээр крипто зах зээл нийтдээ сэргэсэн тул GALA эргэн 1%-иар өсчээ.