Монголын анхны крипто мэдээний сайт

Youtuber Bitboy: Ирэх саруудад BTC 25,000-30,000 долларт хүрнэ

2023-01-14


Криптовалютын коммунити дунд "BitBoy" нэрээрээ алдартай YouTuber Бен Армстронг твиттер хуудсаараа дамжуулан биткойны энэ жил ямар ханшид хүрэх талаар таамаглал дэвшүүлжээ. Түүний үзэж байгаагаар "Ирэх 10-15 долоо хоногт 25,000-30,000 долларт хүрэх" боломжтой гэв.

BitBoy мөн биткойны ханш эхлээд 18,000 ам.доллараас дээш гарч, дараа нь 1-р сарын 12-нд 19,000 ам.долларт хүрснээр крипто коммунитид өсөх хандлага дахин нэмэгдэж байгааг харах гоё байна гэж твиттер хуудсандаа бичжээ.

Гэсэн хэдий ч YouTuber энэ жил биткойныг бүх цаг үеийн шинэ дээд цэгтээ хүрнэ гэж бодохгүй байгаа гэв.

Сонирхуулхад 12-р сарын сүүлээр Армстронг арай өөр үзэл бодлоо хуваалцсан. Тэрээр 2023 оны эцсээр биткойны үнэ 30,000 ам.долларт хүрч сэргэж эхэлнэ гэж байв. Армстронг мөн 2024 оны сүүлээр шинэ түүхэн оргилд хүрнэ гэж өөрийн твиттер хуудсандаа бичжээ.