Монголын анхны крипто мэдээний сайт

SHIB шаталтын түвшин 5,761%-иар өсчээ

2023-01-15


WhaleStats сүлжээн дэх өгөгдөл хянагч сүүлийн 24 цагийн дотор Шиба Ину меме зоос нь Wrapped Bitcoin (WBTC)-ийг давж, Ethereum-ийн хамгийн том 100 халимны хамгийн их арилжаалагдсан дижитал хөрөнгө болсон тухай хуваалцжээ. Энэ нь SHIB-ийн арми өөрсдийн дуртай нохойны зоосны шатаалтыг ихээхэн нэмэгдүүлсэнтэй давхцсан юм.

SHIB-ийн шатаалт 5,761%-иар өсчээ

Өнөөдрийн эхээр Shibburn вэб сайтаас нийтэлсэн мэдээллээс үзэхэд, сүүлийн 24 цагийн дотор SHIB-ийн арми меме зоосыг шатаасан хэмжээ 5,761%-иар өссөн байна. Энэ нь өнгөрсөн өглөөнөөс хойш янз бүрийн байгууллага, хувь хүмүүс 13,696,795 Шиба Ину зоосыг шатаасан гэсэн үг юм.

Шатаах зорилго нь зоосны эргэлдэх хэмжээг бууруулах бөгөөд ингэснээр үнэ нь өсөх болно, учир нь шатаах нь криптовалютыг улам хомс болгодог.

SHIB үнийг нэг доллар эсвэл дор хаяж нэг цент рүү түлхэх нь Шиба Ину нийгэмлэгийн мөрөөдөл юм.