Монголын анхны крипто мэдээний сайт

Дойче банк: Энэ жил биткойн 28,000 доллар хүрч өснө

2022-06-30


Блүүмберг агентлагийн пүрэв гаригт нийтэлсэн тайланд дурдсанаар, Германы үндэстэн дамнасан хөрөнгө оруулалтын банк болох Дойче Банк оны эцэс гэхэд биткойны үнэ сэргэж 28,000 ам.долларт хүрнэ гэж таамагласан байна.
Даруухан өөдрөг таамаг дэвшүүлсэн үндэслэл нь оны эцэс гэхэд хөрөнгийн зах зээл хэсэгчлэн сэргэх магадлалтай байгаагаас үүдэлтэй гэжээ. Nasdaq 100-тай хүчтэй уялдаа холбоотой байгаа тул биткойн нь АНУ-ын хөрөнгийн биржтэй зэрэгцэн сэргэх магадлалтай гэж Deutsche Bank мэдэгдэв.
Дэлхийн хамгийн том криптовалют дахин нэг удаа 20,000 долларын түвшнээс доош унаж, одоогоор Bitstamp бирж дээр 19,495 долларын ханштай байна.
Хөрөнгө оруулалтын фирм Fundstrat саяхан хамгийн том криптовалютын үнэ зургадугаар сарын доод ханш болох 17,592 ам.долларыг дахин шалгана гэж таамагласан. Түүнчлэн биткойн нь голчлон маркетинг дээр тулгуурладаг бөгөөд энэ нь 1950-иад оны сүүлээр алмаз эрдэнийн салбарт хувьсгал хийж чадсан Де Беерс корпорацитай төстэй юм гэжээ.